logo
Ямар хүн таргалах магадлалтай вэ?

Ямар хүн таргалах магадлалтай вэ?

2011/07/28
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэгэн шинэ судалгаагаар хувиа хичээсэн, атаархуу, тогтворгүй, уур уцаартай хүмүүс илүүдэл жинтэй байх нь маш түгээмэл байгааг олж тогтоожээ. Харин хэт түгшүүртэй хүмүүс таргалах, турахдаа амархан байх магадлалтай гэнэ.
Судлаачид үүнийг тухайн хүний хувь зан төлөв амьдралын дадал хэвшилд шууд нөлөөлдөгтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал тогтворгүй хүмүүс эрүүл амьдралын янз бүрийн дэглэмийг сахиж чадалгүй таргалалтад өртдөг.

Судалгааны баг өндөр боловсролтой, эрүүл саруул 2000 хүний цөөнгүй жилийн амьдралын хэв маяг хийгээд хувь хүний зан араншинд нь дүн шинжилгээ хийжээ. Тэдний судалгаа нягт нямбай, төлөв зантай хүмүүс жингийн илүүдэлд ховор өртдөг гэсэн дүгнэлтийг мөн өгсөн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш