В.Н.Дагинов улсынхаа нийслэлд соёлын шинэ давалгааг оруулах хүсэлтэй байгаа бөгөөд тэдний хувьд нэгэн асуудалтай тулгарсан нь халимаг хэл гэнэ. Би төрсөн цагаасаа эхлэн орос хэлээр ярьж байсан, одоо манай гэр бүл ч мөн адил орос хэлээр ярьж байна. Харин одооноос эхлэн манай залуу үеийнхэн халимаг ардын дуу, бүжгийг сурч эхэлсэн. Тэд халимаг хэлээ сурах эрмэлзэлтэй болсон. Гэтэл туршлага, дэмжлэг дутаж байна. Миний Ардын Хуралд анх өргөн барисан заалт бол халимаг хэлийг сэргээхэд анхаарсан заалт байсан.
Халимаг бол ОХУ-ын эхний тоон сүлжээтэй телевизэд шилжин орох бүс юм. Энэхүү тоон сүлжээн телевиз нь ОХУ тул тодорхой шалгуур бидэнд байдаг. Үүнд нэг асуудал байгаа нь өөрийн гэсэн контент байхгүй байгаа бөгөөд Халимаг хэл дээр телевиз үзэхийн тулд өөрийн контент хэрэгтэй байна. Тиймээс бид монголын контент тавиулах хүсэлтэй байгаа юм. Эхний ээлжинд Та бүхэнд хандаж байна гэсэн юм.
Ц.Оюунгэрэл сайд ямар хэлбэрээр байх вэ? Манайд кино, концерт, хошин шог гээд маш олон контент байна. Цаашид яаж контент явуулах болон оюутан солилцох хамтын ажиллагааны хүрээнд манай соёл урлагийн контентыг суулгах нь их том сурталчилгаа болно. Тиймээс Халимагийн зүгээс үүнийг дэмжин ажиллах тохиолдолд манай зүгээс тодорхой хэмжээний оюутан суралцуулах тэтгэлэг гаргаж болно гэсэн юм.
Энэхүү уулзалтад мөн Соёл Урлагийн Их Сургуулийн захирал Э.Сонинтогос, Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Урлагийн ажилтны холбооны гүйцэтгэх захирал Б.Тунгалаг нарыг урин оролцуулсан. Тэд байгууллагынхаа үйл ажиллагаа болон гадаад хамтын ажиллагаагаа танилцуулж, тухайн сургуулиудад өөрийн биеэр хүрэлцэн очиж танилцахыг санал болгосон юм.