logo
Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд  165,2 сая төгрөгийг төсөвлөжээ

Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 165,2 сая төгрөгийг төсөвлөжээ

2013/02/22
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ерөнхий ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Хар тамхи,мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ” үйл ажиллагааны  төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд  танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд “Хар тамхи,мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх” чиглэлээр 165,2 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Хуульзүйн яам, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд төр захиргааны холбогдох байгууллагууд болон төрийн бус байгууллагууд хамтран цогц арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш