logo
Ким Чен Ун цэргийн баазад очлоо

Ким Чен Ун цэргийн баазад очлоо

2013/02/22
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийснээс хойш анх удаа улс орныхоо цэргийн нэгэн ангид очсон тухай өнөөдөр KCNA агентлаг мэдээллээ. Мөн анги салбар бол Солонгосын ардын армийн нисэх хүчний анги, Агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг хэсэг юм гэж лавлан тодруулжээ. Умард Солонгосын удирдагч дуран, автомат винтов цэргүүдэд бэлэглэж, цэргийн барилга байгууламжуудыг сонирхон үзсэн байна. Ким Чен Ун цэргүүдэд хандан «байлдааны бэлтгэлээ үргэлжлүүлэхийг» уриалжээ. «Та бүхэн дайсантай хийх тулаанд их үүрэг гүйцэтгэнэ» гэж БНАСАУ-ын удирдагч тэмдэглэн хэлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш