logo
“Тавилан” үргэлжилж эхэллээ

“Тавилан” үргэлжилж эхэллээ

2013/02/22

1999 он. СУИС дөнгөж төгссөн залуусын уран бүтээл “акул”-уудыг ардаа орхиж Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал” наадмаас Шилдэг дебют шагнал хүртсэн нь тухайн үедээ шуугиан дэгдээж байлаа. Тэр үед киноны тасалбар 500 төгрөг байхад 10 сая гаруй төгрөг олж байсан гэхээр “Тавилан”-г хэчнээн үзэгч сонирхсоныг мэдэж болохоор.

Тааж хэлж, зоргоороо өөрчилж үл болох тавилангаар учирсан гурван найзын хайр дурлал, ээдрээт амьдралыг өгүүлэх найруулагч Лувсандоржийн Энхбаярын “Тавилан” киноны хоёрдугаар анги 13 жилийн дараа “мэндэлж”, маргааш буюу энэ сарын 23-нд нээлтээ хийх гэж байна.
Л.Энхбаярын зохиолоор А.Баттүшигийн найруулсан “Тавилан-2” киноны дүрд жүжигчин П.Эрдэнэзаан, Н.Ялалт, С.Батзориг, Б.Батсумъяа, Т.Сэргэлэн, Т.Нямдорж, Г.Энхтуул, Ж.Анар, Ж.Гарьд нар тогложээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш