Канадын тэнгисийн цэргийн албан хаагч Жэффри Дэлисл ОХУ-д цэргийн нууц дамжуулж байсан хэргээр шүүхээс 20 жилийн хорих ял сонсчээ. 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа батлагдсан Канадын Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу шийтгэгдэж байгаа анхны хүн нь Дэлисл болж байгаа юм. Шүүх мөн түүнийг 111000 ам.доллароор торгохоор шийдсэн ажээ. Тэрбээр 4 жил хагасын хугацаанд Оросын тусгай албанд нууц мэдээлэл өгснийхөө төлөө мөнгөн шагнал авч байсан ажээ. Дэлислийг баригдсаны дараахан Оттава, Торонто дахь ОХУ-ын ДТГ-т ажилладаг хэд хэдэн дипломат ажилтныг Канадыг орхин гарахыг тус улсын ГХЯ шаардаж байсан юм.