logo
СХД-ийн 7-р хорооны иргэд саналаа “ Иргэний танхим”-аар уламжилна

СХД-ийн 7-р хорооны иргэд саналаа “ Иргэний танхим”-аар уламжилна

2013/02/23

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтэй хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Б.Энхболд болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд  НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг  нээж  хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний  оролцоо,хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэж онцолсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш