logo
Умард Солонгост байгаа гадаадын иргэд гар утсаараа интернет ашиглах эрхтэй болно

Умард Солонгост байгаа гадаадын иргэд гар утсаараа интернет ашиглах эрхтэй болно

2013/02/23
БНАСАУ-д гар утасны интернет хэрэглэх зөвшөөрөлийг ойрын үед гадаадын иргэдэд  өгөх тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ. Энэ нь сүүлийн үед тус улсад холбооны салбарт 2 дахь удаагаа авч хэрэгжүүлэх гэж байгаа хөнгөлөлт боллоо. Умард Солонгост байгаа гадаадын иргэдэд хилийн чанад руу гар утсаар ярих боломж олгосон тухай урьд мэдээлсэн билээ. Харин  энэ боломж нь уугуул хүн амыг хамрахгүй ажээ. Тэд гадаадтай холбогдохгүй гар утас, дотоодын интернет хэрэглэнэ. Харин Хятадын хил орчмын нутгийн олонхи оршин суугчид  нууцаар хил давуулан оруулж ирсэн  хятадын сүлжээнд ажиллах  гар утастай юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш