logo
 Дархан гурил тэжээлийн үйлдвэрийг бүсэлжээ

Дархан гурил тэжээлийн үйлдвэрийг бүсэлжээ

2013/02/23
 Өчигдөр буюу өнгөрсөн Баасан гарагт Дарханы Гурил тэжээлийн үйлдвэрийг Чингис хаан банкны Громовын 20 хүн бүслээд гаднаас ямар ч хүн оруулахгүй байсан тухай  мэдээллийг Дархан-Уул аймгаас бидэнд ирүүллээ.  Хэдхэн хоногийн өмнө тус компаний 65 хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн асан  Д.Балдан-Очир хэвлэлүүдэд ярилцлага өгч,  гишүүн байхдаа Оюутолгойн гэрээг эсэргүүцэж, ‘’эсэргүү дөрөв’’  нэр авч, улмаар намаасаа нэр дэвшсэн боловч тойрогт битгий дэмжээрэй гэсэн чиглэлийг намын удирдлагаас өгч  байсныг илчилсэн  нээлттэй ярилцлагын   хэдхэн хоногийн дараахан   түүний дийлэнх хувьцааг нь  эзэмшдэг  компанийг ийнхүү  эзлэн авсан байна. Тухайн үед хамгаалалт авахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст хандсан боловч ямар нэгэн  хариу  өгөлгүй  удсаныг эх сурвалж хэлэв.   
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш