Төрийн албаны зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаанаар удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлах тухай хэлэлцээд, дараах агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг нийтэд, нээлттэй зарлахаар тогтлоо. Үүнд:
Засгийн газрын тохируулагч агентлаг:
1. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
2. Цөмийн энергийн газрын дарга
3. Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
1. Газрын тосны газрын дарга
2. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
3. Худалдан авах ажиллагааны газрын дарга
4. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга
5. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга
6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
7. Гадаадын иргэн, харъяатын газрын дарга
8. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга
Сонгон шалгаруулалтыг 2013 оны гуравдугаар сарын 7, 11, 12- ны өдрүүдэд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг гуравдугаар сарын 3,4 -ний өдрүүдэд бүртгэнэ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн зарим удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлахаар тогтлоо. Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга
3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Сонгон шалгаруулалтыг 2013 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг гуравдугаар сарын 18, 19 -ний өдрүүдэд бүртгэнэ.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж”-ийн тав дахь хэвлэлийг Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Номын дэлгүүрээр худалдаалж байгаа ажээ. Уг гарын авлагад төрийн алба болон түүнд холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтүүдийг тусгасан 3000 гаруй сорил багтжээ.