· Жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан гаригийг “Холбоочдын баяр” болгон тэмдэглэж байхаар тогтлоо.
· Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-д зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
· Хаврын бүсийн уралдааныг Орхон аймагт 2013 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн бямба гаригт зохион байгуулна.
· Дархан-Газрын тос үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай асуудлаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээ хийх, Засгийн газрын Зээлийн баталгаа гаргах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт, төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэх, Японы талтай зөвшилцөх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгалаа.