logo
33 ХК-ийн 426.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа

33 ХК-ийн 426.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа

2011/07/28
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 33 ХК-ийн 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 426.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
Үүнээс “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 428.2 мянган ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 9 ХК-ийн 715 ширхэг хувьцааг 2,0 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Нийт 33 компанийн үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Сүү” ХК-ийн үнэт цаасны ханш 15.00% өсч, “Монгол-Дизель” ХК-ийн үнэт цаасны ханш 13,91% буурсан байна. ТОП-20 индекс 21287.90 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 118,90 нэгжээр буюу 0.56% өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 132.1 тэрбум төгрөг болсон байна. 2011 оны үнэт цаасны 137 удаагийн арилжаагаар 71.5 сая ширхэг хувьцааг 52.0 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын бондын арилжаагаар 549.9 мянган ширхэг бондыг 54.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 107.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Ш.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш