logo
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч яриа хэлэлцээр хийхийг БНАСАУ-д уриалав

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч яриа хэлэлцээр хийхийг БНАСАУ-д уриалав

2013/02/26
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе  өчигдөр /2013.02.25/ болсон тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ БНАСАУ “цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж” хоёр орны хооронд “итгэлцэлийг сэргээх процессыг” эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа итгэж байна гэж мэдэгдэв. Даваа гаригт Сөулын Үндэсний хурлын дэргэдэх талбай дээр 70 мянга орчим хүн төрийн шинэ тэргүүн Пак Кын Хед баяр хүргэхээр хуран цугларсан байна. Тэрээр Өмнөд-солонгосын цэргийн удирдагч Пак Чон Хигийн охин бөгөөд тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа юм. Пак Кын Хе тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ, БНАСАУ-ын саяхны цөмийн туршилтуудыг буруушаасан бөгөөд “бүх солонгосын ард түмний ирээдүйд заналхийлэл болж байна” гэж тэмдэглэжээ. Ингэхдээ Сөул энхийн яриа хэлцэлийг эхлүүлэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Пак Кын Хе эдийн засгийн либералчлал болон ажлын байрыг нэмж нэмэгдүүлэх тулгамдсан асуудал хийгээд хүн амын нийтлэг аж амьдралыг дээшлүүлэх зэрэгт онцгой анхаарлаа хандуулна гэж цохон тэмдэглэжээ. Пак Кын Хе нь утс улсын улс төрийн амьдралд 22 настайгаасаа эхлэн оролцожээ. Эцгийнх нь амийг хорлох гэсэн оролдлогын үед түүний эх алагдах тэр үед тэрээр “тэргүүн хатагтайн” өргөмжлөлийг албан бусаар тээж явах болсон аж. Өнгөрсөн оны сүүлээр болсон сонгуульд тэрээр консерватив “Сэнури” намаас нэр дэвшиж сонгогчдын 51,7 % санал авсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш