Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 26-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвд ажлын айлчлал хийв.Тэрээр энэхүү айлчлалын хүрээнд АОХН-ийн хуралдаан, Зэвсэг хураах бага хурлын чуулган, Хүний эрхийн зөвлөлийн 22 дугаар чуулганы хуралдаан, Европын эдийн засгийн комиссийн Тээврийн сайд нарын уулзалтад оролцож, Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар Нави Пилай, Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Паничпакти, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Стратегийн бодлогын газрын захиралтай тус тус уулзан Европын цөмийн судалгааны төвд зочлов.