Мал аж ахуйн өвлийн бэлтгэл хангуулах талаар гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай хуралдаанд танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан өвлийн бэлтгэл хангах талаар орон нутагт зохион байгуулж байгаа ажлын явцтай танилцан, биелэлтийг шалгаж эрчимжүүлэх, энэ чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг сурталчлахыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний биелэлттэй танилцан, хэрэгжилт нь дутуу байгаа заалтуудыг бүрэн биелүүлэх арга хэмжээ авахыг даалгав.
Манай улсын нийт нутгийн 90 орчим хувь нь зуншлага сайтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн цөөн хэдэн сум гандуувтар байна. Одоогийн байдлаар 160 гаруй мянган малчин өрхөд 43 орчим сая мал зусаж, намаржих төлөв гарчээ.
Улсын хэмжээнд энэ жил 1 сая гаруй тонн хадлан, 40 мянган тонн гар тэжээл, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 130 орчим мянган тэжээл бэлдэхээр зорьж байна. Улсын хэмжээнд 343 мянга гаруй га-д тариалалт хийсэн бөгөөд одоогоор ургацад нөлөөлөх ноцтой хүндрэл гараагүй байгаа тухай салбарын сайд танилцуулсан байна.
Улсын хэмжээнд 1500 гаруй дугуйт трактор, 800 орчим хадуур, 660 орчим тармуур, 335 хаман боогч, 750 орчим бага оврын трактор, тус бүр 900 орчим морин хадуур, тармуур хадланд гарахад бэлэн болж, техникийн бэлэн байдал 85 хувьд хүрчээ. Энэ жил 8 дугаар сарын эхний 7 хоногт хадлангийн ажил жигдрэх төлөвтэй байна.
9 аймгийн 71 сумын 325 мянга га талбайд үлийн цагаан оготнотой, 5 аймгийн 22 сумын 115 мянган га-д царцаатай тэмцэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 20-ны байдлаар 90 хүртэл хувийн биелэлттэй байна.
Салбарын сайдын танилцуулгаас үзвэл энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 670 худаг, бусад санхүүжилтээр 300 гаруй худаг шинээр барихаар төлөвлөжээ. Эхний хагас жилийн байдлаар ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна.
42 сая гаруй малыг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах ажил 54 хувьтай байгаа аж.