logo
 НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга монголд айлчилна

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга монголд айлчилна

2013/02/28
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга др. С.Паничкакдитай уулзах үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь төслийн илтгэл нь эдийн засгийн төрөлжилтийг гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын боломж, өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг талууд онцлон тэмдэглэв.

“Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” илтгэлийн төслийг Ерөнхий нарийн бичгийн дарга С.Паничпакди ирэх сард Монгол Улсын Засгийн газарт өөрийн биеэр танилцуулах болсонд сайд Л.Болд талархал илэрхийлэв. Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг судлах ажил ихээхэн сонирхол татсан арга хэмжээ болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов.

Талууд цаашид дамжин өнгөрөх тээвэр, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашиг, түүхий эдээс хамааралтай хөгжиж байгаа орнуудад чиглэсэн үйл ажиллагаа, эдийн засгийн төрөлжилт, био худалдаа, үйлчилгээний салбар болон боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш