/МЭДЭГДЭЛ/
Монгол улсад сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж түүнийг дагаад вэбсайтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Энэ үйл явц нь ирээдүйд ч өнөөгийн хурдаа алдахгүй, улам цэцэглэж, боловсронгуй болж, зах зээлийнхээ жамаар хөгжих нь дамжиггүй. Гэвч зах зээлийнхээ зарчмаар шигшигдэж, хөгжих жамтай энэ салбарыг “Зохицуулах” нэрээр “Залгих” оролдлого хийж байгаа Харилцаа холбооны зохицуулах хороо, түүнтэй гар хөлөө атгалцан шударга өрсөлдөөнийг хүчээр хааж боохоор ханцуй шамлан улайрч байгаа нөхдийн увайгүй үйлдэлд Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд өөрсдийн үнэнч уншигч, онлайн хэрэглэгчдийнхээ өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлж байна.
ХХЗХ-оос 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш Монголын Сайтын Холбоонд хандаж 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутанд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахыг мэдэгдсэнийг бид уриалгахнаар хүлээж авсан билээ. Гэвч нөхцөл байдал өөр байна.
Нэгд, Хамтран ажиллах санамж бичгийн төслийг үзвэл “2.2 “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.” гэжээ. Монголын Сайтын Холбоо энэ журмын батлагдсан эхтэй танилцсаны дараа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах эсэхээ шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн “2.1 “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ийн долдугаар зүйл буюу “Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл шаардлага”-ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.” гэсэн заалт нь энэ журмаараа зөвхөн сэтгэгдлийн харилцааг зохицуулах нь зүйтэй гэсэн бидний саналтай зөрчилдөж байна.
Хоёрт, Энэ салбарт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд байсаар атал бүгдтэй нь хамт, нэг дор Санамж бичиг үйлдэлгүй дан ганц байгууллагатай буюу Мэдээллийн Сайтуудын Ассоциацитай нэг өдрийн өмнө үйлдэж энэ журмыг зөвхөн тэдний хийсэн ажил болгож харагдуулсан хэвлэлийн нийтлэл, телевизийн мэдээ бэлтгэж цацсан нь ХХЗХ болон түүнийг удирдаж байгаа эрхэм ноён Б.Балгансүрэнг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй сайтуудыг ялгаварлаж хандсан, нэг талд үйлчилсэн үйлдлийг илт хийсэн болохыг харуулж байна. Энэ үйлдэлдээ тайлбар хийхийг хүсэхэд Б.Балгансүрэн нь 2 сарын 28-нд ирүүлсэн 01/228 тоот албан бичигтээ “...та бидний эхлүүлсэн хамтын ажиллагаа нь цаашид үл ялгаварлах зарчим дээр тулгуурлан үргэлжилнэ” гэж өөрийн ялгаварлан гадуурхсан ичгүүргүй үйлдлээ нотолсон хариу ирүүлжээ. Эндээс ямар ч бичиг үсэгт тайлагдсан хүн “Энэ удаа ялгалаа, цаашид ялгахгүй байя” гэсэн санааг хялбархан олоод харчихна.
Гуравт, Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулганаас нэр бүхий 89 сайт албан ёсоор уриалга гаргаж, ХХЗХ-ны ажлыг хүндэтгэн үзэж бүтэн өдрийн турш хэлэлцсэн өөрсдийн саналыг журамд тусгуулахаар хүргэсэн билээ. Бидний санал тэдний боловсруулан, батлан гаргахыг хүсч байсан тэр журамтай ихэд дүйж очсон гэдэгт бид итгэлтэй байна. Тийм ч учраас МСА-ийн 2 сар ажилласан гээд байгаа журмын төслийг бус бидний өгсөн төслийг гол болгон авч, байж болшгүй 3 заалтаа нэмж баталсан байна. Үүнийгээ ч Б.Балгансүрэн албан бичигтээ хүлээн зөвшөөрч “Та бүхний ирүүлсэн үнэ цэнэтэй саналууд журамд тусгагдан батлагдсан болно” хэмээжээ. Гэвч бүхэл бүтэн 89 сайт цуглаж хэлэлцээд хүргүүлсэн журмын төслийг өөр байгууллага хийсэн мэтээр харагдуулсан мэдээнүүд цацагдсан нь харамсалтай. Энэ үйлдэл нь маш том ашиг сонирхлын зөрчил агуулж байгаа нь харагдаж байгаа бөгөөд нэг байгууллагын өгсөн саналыг нөгөө байгууллагын хийсэн ажил болгож харагдуулсан, хоёр ижил төстэй байгууллагуудыг “өнөөдөр энэнтэй нь, маргааш тэрэнтэй нь” хэмээн дугаарлаж харьцсан ёс зүйгүй харьцаа, алдаатай үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байна. Аль аль талаасаа зохицож, саналаа тусгаж хийсэн баримт бичгийг зөвхөн өөртөө өмчлөн санамж бичиг үзэглэж, Санамж бичиг нэртэй ёслолын далбаан дор өөрсдийгөө юм хийсэн болгож харагдуулах эрхийг эдлэх нь шударга бус. Бодит үнэн гэвэл 2 сар гаруй суугаад ард нь гарч чадаагүй асуудлыг нь Мэдээллийн Сайтуудын Нэгдсэн Чуулган ганцхан өдрийн дотор хийж чадсан. Энэ үнэнийг ноён Б.Балгансүрэн хаана нуух вэ? ХХЗХ-ны “шударга ёсыг эрхэмлэх, ил тод, тунгалаг байх...” гэсэн үнэт зүйлүүдийг уландаа гишгэснээрээ энэ байгууллагыг толгойлох ёс суртахууны эрх түүнд байхгүй.
“Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг маш их маапаантайгаар батлан гаргасан Б.Балгансүрэнгийн үйлдэл нь “Монгол улсын нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийг дэмжсэн харилцаа холбооны салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлнэ” гэсэн ХХЗХ-ны эрхэм зорилгыг ТААГҮЙ болгож орхилоо. Тэрээр ХХЗХ-ны “иргэдийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурласан цахим хэрэглээ, үйлчилгээгээр хангах, “Мэдээлэлжсэн нийгэм”-ийн үндэс суурийг бүрдүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар харилцаа холбооны технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбар, хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага болгох” үйл ажиллагааны стратегийн зорилтыг ч “Сэтгэгдлийн” нэртэй журмаараа үгүй хийв. Монгол Улсын үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон НҮБ-ын конвенцууд, дэлхийн интернэт хэрэглэгчдийн нийтлэг эрхэнд тусгагдсан үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон мэдээлэгчийн нууцыг хадгалах, нэрээ нууцлах эрхэнд халдсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” болон, интернэт хэрэглэгчдийн үлдээдэг “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг батлан гаргасныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО