logo
Хятадын эргүүлийн онгоцууд маргаантай бүсэд дахин ойртжээ

Хятадын эргүүлийн онгоцууд маргаантай бүсэд дахин ойртжээ

2013/03/01
Хятадын эргүүлийн хөлөг онгоцнууд ээлжит удаагаа Зүүн-Хятадын тэнгисийн Сенкаку /Дяоюйдао/ арлуудын усанд ойртсон тухай японы эргийн харуулын алба мэдээлжээ. Эргүүлийн гурван хөлөг онгоц арлуудын нэг болох Уоцурийн усанд орж ирсэн гэж японы талын мэдэгдэлд дурдьжээ.

БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцнууд Японы Сенкаку олтригийн усанд байнга ирж байгаа явдлыг Токио эсэргүүцэж байна. Хятадын зүгээс энэ олтригийг түүхийн хятадын нутаг дэвсгэр гэж хэлж байна.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ пүрэв гаригт парламентын өмнө хэлсэн үгэндээ, Бээжинг нутаг дэвсгэрийн маргаанд эрс буруушаажээ. Тэрээр эдгээр нутаг дэвсгэр нь Токиогийн маргашгүй газар гээд Хятад улсыг байдлыг хурцатгаж байгаад буруушаав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш