logo
М.Нямдаваа БНСУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр “Хүндэт Жуух бичиг” гардлаа

М.Нямдаваа БНСУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр “Хүндэт Жуух бичиг” гардлаа

2013/03/02
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе М.Нямдаваа БНСУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр “Хүндэт Жуух бичиг” гардлаа.  М.Нямдавааг монгол иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд хүч чармайлт гарган ажилласныг жуух бичигт сайшаан тэмдэглэсэн байна.
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан хүртээсэн энэхүү шагналыг БНСУ-ын Төрийн байгууллага болон төрийн албан хаагч нийт 25 хүн гардсан бөгөөд тэдний  дунд гадаадын ганц иргэн байсан нь М.Нямдаваа байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш