Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба хохирогчийн эрхийн хамгаалал” зөвлөлдөх уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д энэ сарын 1-нд боллоо. Зөвлөлдөх уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээж хэлсэн үгэндээ эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулан ажиллана. Энэ хүрээнд гуравдугаар сарын наймныг зөвхөн баяр гэдэг утгаар нь тэмдэглэхээс гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр гэдэг агуулгыг нь орхигдуулмааргүй байна гэдгийг онцолсон юм.
Мөн энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, хүчин зэрэг гэмт хэргийн хохирогч болж, хамгаалалтад байхаас аргагүй байдалд орсон бүсгүйчүүдэд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрнуудаас өөр хоргодох газар байдаггүй байсан. Харин энэ асуудалд төрөөс анхаарч, Шүүхийн эмнэлэг, Гэмтлийн эмнэлэгт 24 цагаар 1-3 хоног байрлах боломжтой бол Сүхбаатар дүүргийн эмнэлгийн хамгаалах байранд ажлын цагаар үйлчлүүлэх боломжийг төрийн зүгээс нээж өгсөн. Хүчирхийллийн асуудлыг төр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, төмөр нүүрээ харуулна гэсэн тохиолдолд л энэ асуудал зогсоно. Харин ХЗЯ-аас зохион байгуулж байгаа энэ удаагийн зөвлөлдөх уулзалт эрхээрээ хохирч байгаа бүсгүйчүүддээ төрийн зүгээс анхаарч байгаа нэг том илрэл гэж бодож байна. Хагас сарын хугацаанд эмэгтэйчүүдэд тулгараад байгаа энэ асуудлыг тал талаас нь хэлэлцэж, хууль, нийгмийн тогтолцоонд ямар өөрчлөлт оруулах талаар хайгуул хийж байгаа нь үнэхээр олзуурхууштай” гэдгийг дурдлаа. Ийнхүү хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэх гарцыг хайсан эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө. Дараагийн хэлэлцүүлэг энэ сарын дөрөвний даваа гаригт Хууль зүйн үндэсний төвд болно.