Чингэлтэй дүүрэг засаг захиргааны нэгж 19 хороо, 30 мянган өрх, 137 мянга гаруй хүн амд нийгмийн эрүүл мэнд, анхан болон хоёрдогч шатны тусламж їйлчилгээг 18 өрхийн эмнэлэг, нарийн мэргэжлийн поликлиник, салбар амбулаториуд, хэвтэн эмчлүүлэх стационариар дамжуулан хүргэж, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, НЭМГ-ын бодлого чиглэлийг баримтлан нийт 300 гаруй ажиллагасадтайгаар їйл ажиллагаагаа явуулж байна. Тус хамт олон иргэдийн эрүүл орчинд амьдрах, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, эх хүүхдийн эсэн мэнд амьдралыг хангах үйл ажиллагааг дэмжиж, мэргэжлийн ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгчид ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгыг ємнєє тавьсаар иржээ.
Сайд уулзалтад оролцож буй тус дүүргийн иргэдийн идэвхийг үнэлж байгаагаа илэрхийлээд, иргэдээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлд оруулах саналаа хэлэхийг хүссэн юм. Тэрбээр биеийн эрүүл мэнддээ өвдсөнийхөө дараа анхаардаг нь бидний гол дутагдал гэдгийг хэлээд хэлэлцүүлгийн зорилго нь энэхүү алдааг засахад оршиж байна гэв.
Иргэдийн зүгээс тэдэнтэй уулзаж байсан Сайд байхгүй, иргэдийн эрүүл мэндийн төлөө тууштай тэмцэж байгаад нь талархаж байгаагаа хэлж, өөрсдийн саналаа чөлөөтэй илэрхийллээ. Тухайлбал, “Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд” гэдэг үгийг хэлж хандсанаа идэхгүй байж, “ориг” цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болох, Өрхийн эрүүл мэндийн төвд дасгал хөдөлгөөн хийдэг танхимтай болох, залуучуудыг чийрэгжүүлэх тогломын талбайтай болох, халамжаас олгож 3 жилд нэг өгч буй тэргэнцэрийг 2 жил тутамд өгдөг байх, “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг үгийг нарийвчлан тодорхойлж өгөх, хөнгөлттэй олгодог эмийн жагсаалтад амин чухал эмүүдийг оруулах, хилээр орж ирж буй эмэнд өндөр хяналт тавих, ӨЭМТ-д хэвтэн эмчлүүлэх зарим үйлчилгээг нэмэгдүүлэх, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэх хүндрэл, бэрхшээлийг багасгаж, дарааллыг бууруулах, шүдний төвийг дүүргүүдэд байгуулах, Нийслэлд хүүхдийн эмнэлэг нэмж байгуулах, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн цахим картыг идэвхтэй ажиллуулах, гадаадад эмчлүүлэх шаардлагатай эмчилгээнд төрөөс тусламж үзүүлэх, хороодод муу усны цооногийг гаргах, гүнийн худгийн усанд эрүүл ахуйн талаас нь шинжилгээ хийх гэх мэтчилэн олон саналууд шууд болон бичгээр ирсэн юм.
Дээрх саналуудаа хэлэх явцдаа эрүүл байх нь иргэн биднээс шалтгаална гэдгийг иргэд хэлж байлаа.
Сайд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн болого иргэдийн санал дээр үндэслэн гарсан тул хөрсөнд буухдаа үр дүнтэй байгааг цохон хэлээд иргэдийн хэлсэн саналд хариулт өгсөн юм. Тэрбээр Олон улсад эрүүл мэндийн үйлчилгээний 15 хувийг иргэнээс авах нь хэвийн гэж үздэг, харин манай улс 40 хувьтай явж байгаа бөгөөд үүнийг бид 25 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалд иргэдээр хайлгаж олуулаад буй эмүүдийг оруулна, төлбөр өндөртэй эмнэлгийн тусламж, үйлчилгээний тодорхой хувийг даатгалаас гаргана. ӨЭМТ-өөс гэрийн эмчилгээ, өдрийн эмчилгээг тодорхой хэмжээний төлбөртэй хийдэг болно. ДЭМБ-аас тогтоосон судалгааны дагуу сард 1 иргэнд дунджаар 40-60 долларын тусламж төсвөөс ногдох нь хэвийн гэж үздэг бол, манайд энэ үзүүлэлт 20 доллар байгаа, үүнийг 40-50 долларт хүргэнэ. Эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг бэлтгэгдсэн боловсон хүчин гэж хүлээн авч, дэмжин урамшуулж, хамтран ажиллахаа хэллээ.
ЧД-ийн ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат иргэд ажил хэрэг болохуйц үнэтэй саналуудыг хэлснийг онцлоод, иргэдтэй хагас жил тутамд нэг удаа хэлэлцүүлэг хийхээ хэлэв. Тэрбээр цаг зав гарган ирж үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалд болон хэлэлцүүлэгт идэвхтэй ирсэн нийт иргэддээ талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Сайд 03 дугаар сарын 18-ны өдрийг “Эрчүүдийн эрүүл мэндийн өдөр” болгох тушаал гаргаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд 04 дүгээр сарыг “Эрүүл мэндийн сар” болгон ажиллахаа дуулгалаа.