"Насан туршийн боловсрол: өчигдөр, өнөөдөр, маргааш" үндэсний форум өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус форумд нийслэл болон 21 аймгийн Боловсрол соёлын газрын дарга нар, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, яамны төлөөлөл оролцож байна.Энэ форумын үндсэн зорилго нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд албан бус боловсрол тогтолцооны хүрээнд хийсэн ажлынхаа алдаа оноог дүгнэж, үр дүнг хэлэлцэхэд оршиж байгаа юм.
Энэ удаагийн үндсэний форумаар өнгөрсөн хугацаанд бүх нийтийн боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд "Боловсролын тогтолцооны нэг багана"-Албан бус боловсролын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог дүгнэж, албан бус боловсролын тогтолцооны дараагийн алхам болох "Насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиг хандлага, хэтийн төлөв"-ийг хэлэлцэж байна.
Насанд хүрэгчдийн боловсролын Олон улсын YI их хурлаас гаргасан "Билэмийн үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээ"-нд тодорхойлсноор насан туршийн боловсрол нь "төрөхөөс эхлээд насан хутгийг олох хүртлээ сурч боловсрох" гэсэн утгатай бөгөөд хүн бүрийг тэгш хамруулах зарчимд тулгуурласан боловсролын бүх хэлбэрийг хамарсан тогтолцоо юм.
Мэдээлэл технологийн ололт амжилт хурдацтай хөгжиж буй өнөө үед боловсролын удамжлалт чиг хандлага ч эрс өөрчлөгдөж хэн ч, хэзээ ч, хаана ч хэрэгцээт мэдлэг, боловсролоо олж авах боломжийг насан туршийн боловсролын тогтолцоо олгох юм.
Энэ үеэр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Е.Батчулуун "Сургууль завсардталт ихтэй нийгмийн ороо бусгаа цаг үед албан бус боловсрол гэдэг нэрийн дор үйлчилгээ явуулж байсан. Одоо цаг үе өөрчдөгдөж, нийгэм хөгжихийн хэрээр хэн ч, хэзээ ч хаанаас ч сурах боломжтой боллоо. Мэдээлэл харилцаа технгологийн энэ зуунд хүмүүст шинэ хэрэгцээ үүсч байна. Тиймээс албан бус боловсролыг насан туршийн боловсрол хэмээн нэршүүлж үйлчилгээг нь өргөжүүлж явуулах шаардлагатай болсон" гэж байлаа.