УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ ахлагчтай Ажлын хэсэг гуравдугаар сарын 04-06-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Соёл, спорт, аялал, жуулчлал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамдын газрын дарга, мэргэжилтнүүд болон бусад албаны хүмүүс багтжээ.
Ажлын хэсгийн зорилго нь Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодорхойлох аж.
Ажлын хэсэг аймгийн Боловсролын газар, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээ, Хөдөлмөрийн хэлтэс болон Соёлын хэлтэс, харьяа урлаг, соёлын байгууллага, Эрүүл мэндийн газруудын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн аймгийн удирдлага, хэлтэс, албадын дарга, ажилчидтай уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох юм.