logo
Японы ерөнхий сайд Синдзо Абэ ард түмэндээ хандан үг хэллээ

Японы ерөнхий сайд Синдзо Абэ ард түмэндээ хандан үг хэллээ

2013/03/12
2011 оны 3-р сарын 11-нд Дорнод Японд сүйрэлт цунами, газар хөдөлөлт болсны хоёр жилийн ойтой холбогдуулан Японы ерөнхий сайд Синдзо Абэ ард түмэндээ хандсан видео бичлгээ интернетэд тавьсан байна. Японы сүйрэл болсон нутгуудад урьдын адил тусламж хэрэгтэй байна гэж тэр тэмдэглэсэн байна. “Сүйрэл болсон нутгуудад хавар ирээгүй цагт Япон улсад жинхэнэ хавар ирэхгүй гэж” ерөнхий сайд хэлсэн байна. Цунами болон газар хөдлөлтөд хэлмэгдэгсэдийг дурсан санах ёслолын ажиллагаа өнөөдөр Япон улс даяар болно. Японы нийслэлд болсон гашуудлын ажиллагаанд Япон улсын эзэн хааны гэр бүлийнхэн, ерөнхий сайд, засгийн газрын гишүүд оролцлоо. 2011 оны 3-р сарын 11-нд тус улсын зүүн хойд нутагт 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Үүнээс үүдсэн давалгаа эрдэмтэдийн бүх таамаглалыг даван гарч 10-15 метрт хүрсэн билээ. Амь үргэдсэн болон ор сураггүй алга болсон хүмүүсийн тоо 18549 хүрсэн юм. Хэсэгчлэн болон бүрэн эвдэрсэн байшингийн тоо 380 мянгад хүрчээ. 315 мянган хүн урьдын адил гэр орондоо эргэн очих боломжгүйгээр түр оромжинд амьдарч байна. Тэдний 150 мянга орчим нь “Фукусима-1” АЦС-д осол болсны улмаас цацрагт хордсон нутгаас нүүсэн хүмүүс юм. Энэ ослоос болж радио идэвхит бодис агаарт болон тэнгист их хэмжээгээр цацагдсан юм. Реакторыг дахин сэргээн засварлах болон ослын уршгийг арилгахад 40 жил шаарлагатай юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш