logo
Байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

Байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

2013/03/13
Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг хэрэгжүүлэх хуулийн ажлын хэсэг өнөөдөр үдээс өмнө хуралдлаа.

    Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдаж, ажлын хэсгийн гишүүн Л.Цог, Сү.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболд, албаны бусад хүн оролцсон байна.

     Ажлын хэсгийн хуралдаанаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажил, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдээс Монгол Улсын хууль, холбогдох шийдвэрүүдийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаа талаар санал солилцоод дараагийн хуралдаанд илүү тодорхой мэдээлэл өгөхийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболдод даалгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш