logo
“100 000 айлын орон сууц” хөтөлбөрөөр Нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

“100 000 айлын орон сууц” хөтөлбөрөөр Нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

2013/03/14
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос ирэх гуравдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 10.00 цагт Төрийн ордны хуралдааны Б танхимд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нээлттэй сонсгол хийх гэж байна. Энэ арга хэмжээг угтан хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллагынхан гуравдугаар сарын 14-ний дотор Өргөдлийн байнгын хорооны 265010, 261029 гэсэн утсанд холбогдож урьдчилан бүртгүүлэх ёстой аж.  Хэлэлцүүлэгт Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш