Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ГХЯ хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу ГХЯ-ны Ахмадын хорооны дарга, Элчин сайд Л.Удвал тэргүүтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлав.Төлөөлөгчдийг хүндэтгэн БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Жызюнь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн ГХЯ-ны Азийн газрын дэд дарга Син Хаймин ахмад дипломатчдад оройн зоог барьж хүндэтгэл үзүүлэв. Манай ахмад дипломатчид БНХАУ-аас Монгол Улсад ажиллаж байсан Элчин сайд, ахмад дипломатуудтай нөхөрсөг уулзалт хийж, тухайн цаг үеийн дипломат албаны онцлог, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлвийн талаар яриа дурсамж өрнүүлсэн юм. Төлөөлөгчид Юньнань мужийн Кунминь, Дали хотуудад зочлов.