Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн тухай танилцууллаа.
Япон улсын Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг метротой болгох судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтүүлснээр, нийслэлийн тулгамдсан асуудал болсон замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна хотын хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. Жайкагийн судалснаар хотын төв хэсгээр буюу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл газар доогуур, харин бусад хэсгээрээ ил явахаар “Улаанбаатар метро”-г байгуулах боломжтой юм байна. Мөн хотын төвийн зогсоолууд болон газар доогуур томоохон үйлчилгээний төв бүхий цолгцолбор барихаар төлөвжээ. Хөрөнгө оруулалтын судалгаанаас харахад Жайка болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам доллар, Монгол улсаас 700 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1,5 тэр бум ам долларын санхүүжилтээр Улаанбаатар метро төсоийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлвэл 6 жилийн дараа гэхэд Улаанбаатар хот метротой болох бололцоотой юм байна. Метрогоор 1 цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш байх ёстой бөгөөд урьдчилан тооцоолсноор "Улаанбаатар метро"-оор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлж, ойролцоогоор 18 км замыг 30 минутанд туулах боломжтой гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Улаанбаатар метро” төслийн урдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж танилцуулсан Жайкагийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд энэ төслийг бодит ажил хэрэг болгохын тулд дараа дараагийн шаардлагатай алхамуудыг яаравчлан хийх хэрэгтэй гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар метро” төслийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ