logo
“11 11 төв”-д 30 гаруй мянган иргэн хандаж, санал хүсэлтээ хэлжээ

“11 11 төв”-д 30 гаруй мянган иргэн хандаж, санал хүсэлтээ хэлжээ

2013/03/16
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авах “11 11 төв” байгуулагдаад 5 сар гаруй болж байна. Энэ хугацаанд 32000 гаруй иргэн хандаад байна. Харин энэ сарын 7-14-нд 940 иргэн холбогдож, санал хүсэлтээ ирүүлсэн бөгөөд нийслэл холбоотой асуудал түлхүү иржээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байгаа, цахилгаан тасалж, хог ачихгүй байна гэсэн гомдол олон байжээ. 

Тамхины хяналтын тухай энэ гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор иргэд үзэл бодлоо илэрхийлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хяналт тавих хэрэгтэй гэсэн саналууд хэлжээ.

Нөөцийн махны чанар болоод үнийн талаар иргэд саналаа хэлсэн бөгөөд энэ талаарх гомдол, саналыг 88046551, 88046552 гэсэн дугаарын утсаар авч, хариу мэдээлэл өгч холбогдох хүмүүст санал хүсэлтийг нь дамжуулж хариу өгч байгаа юм байна. 

Гадаад оронд эх орноо төлөөлж байгаа Элчин сайдын яамд хойрго ажиллаж байна гэсэн гомдол иржээ. Гадаад улс оронд амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг Шинэчлэлийн Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай гэсэн хүсэлтийг Япон, Солонгос, Австри зэрэг орноос манай иргэд “11 11 төв”-д холбогдож хэлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш