logo
Монголд ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов

Монголд ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов

2013/03/16
Монгол Улсаас НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага буюу ЮНИДО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Г.Батжаргал тус байгууллагын Ерөнхий захирал Канде Юмкеллад Итгэмжлэх захидлаа энэ сарын 13-ны өдөр  барив.
Үүний дараа тэд Монгол Улс, ЮНИДО-гийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монголын аж үйлдвэрийн тоог нэмэгдүүлэн төрөлжүүлэх, байгальд халгүй ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Энэ оны 1 дүгээр сард Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт ногоон аж үйлдвэрийн салбар хуралдаанд оролцож, эл сэдвээр өргөн хүрээнд санал солилцох боломж тохиосонд талархаж яваагаа Ерөнхий захирал К.Юмкелла дурсан ярив. Ерөнхий захирал өнгөрсөн онд Монгол Улсад айлчилсан нь хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгснийг Байнгын төлөөлөгч Г.Батжаргал уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш