Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 2012 оны 8 сарын 1-ны өдрийн 262 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, оюутны дунд спортыг хөгжүүлэх, оюутан залуучуудын бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, спортын ур чадварыг дээшлүүлэх үндсэн зорилгоор Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар амжилттай зохион байгуулагдаж байна.
Универсиад наадам нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаад харилцааны сайд, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан зааврын дагуу анхан /их, дээд сургууль, коллеж/, дунд /нийслэл, баруун, хангай, зүүн, төвийн бүс/, шигшээ гэсэн 3 үе шаттайгаар явагдаж урьдчилсан байдлаар шатар, цана, тэшүүр, волейбол гэсэн төрлүүд амжилттай явагдаж дүнгээ гаргажээ. Наадмын урьдчилсан дүнгээр нийслэл, хөдөө орон нутгийн 45 их, дээд сургууль, коллежийн 530 гаруй оюутан тамирчид хамрагдсанаас 13 оноогоор ҮБТДС, 14 оноогоор ШУТИС, 15 оноогоор БХИС, 29 оноогоор ХААИС, 52 оноогоор МУБИС, 66 оноогоор Мон-Алтиус БТДС тус тус эхний 6-н байрт шалгараад байна.
Түүнчлэн Ази, Европын оронд суралцаж байгаа Монгол оюутан залуучуудыг хамруулах үүднээс БНХАУ-ын Бээжин хот, ОХУ-ын Москва хотноо “Универсиад” их наадмын сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн 3 төрлийн тэмцээн 2013 оны 4 сард зохион байгуулагдах юм.
Одоогоор Универсиад наадмын сагсан бөмбөг, жудо бөхийн тэмцээнүүд Спортын төв ордноо явагдаж байна.
Энэхүү наадмын хөнгөн атлетик, шатар, жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнээс шалгарсан баг тамирчид ОХУ-ын Казань хотноо зохиогдох дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад их наадамд оролцох эрхтэй болох юм.