logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

2013/03/18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзсаныхаа дараа буцах замдаа дүүргийн эмнэлгээр орж, ажил байдалтай нь танилцав.

Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Сувдаа угтан авч зарим тасгаараа оруулж товч танилцуулахдаа хүүхдийн тасгийг онцлон үзүүллээ. Тус эмнэлэг тендерээр менежментийн багт хувьчлагдсан. 125 хүүхдийн ортой ч одоо 140 хүүхэд хүлээн авч эмчилж байгаа. Намар 10 дугаар сараас хавар 6 дугаар сарын хооронд эмнэлгийн ачаалал их байдаг гэж тэрээр хэллээ.
 
Ерөнхийлөгчийг нэн шаардлагатай зүйл юу байгааг лавлахад “Хүүхдийн амьсгалын болон рентген аппарат хэрэгтэй. Жил ирэх тутам эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байна. Мөн эмч нарын цалин, эмчлүүлэгчдийн даатгалтай холбоотой асуудлуудыг эргэн авч үзүүштэй байдаг” гэж хэлэв.
 
Ерөнхийлөгч даатгал, эмнэлгийг өргөтгөх боломж, эмчлүүлэгчдийн тоо хэрхэн өсч буй, хэвтэж эмчлүүлэх ор хоног амьдралд хэр нийцэж байгаа талаар лавлаж, эмч, ажилчдад нь ажлын амжилт хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш