Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол Улсад гадаад орнуудаас суугаа ЭСЯ-дын цэргийн атташе нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж НҮБ-ын энхийг дэмжих хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн монгол дайчдын хамтаар дурсгалын зураг татууллаа.