logo
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох төсөл сонгон шалгаруулагчдын материалыг нээлээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох төсөл сонгон шалгаруулагчдын материалыг нээлээ

2013/03/19
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр  хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан. Төсөл сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанаас хойш 14 хоногийн дараа буюу 2013 оны 03-р сарын 04 -18-ны 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар авч, өчигдөр 10 цагт, Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоотод Төсөл сонгон шалгаруулалтын материалыг нээлээ. Энэхүү ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцууллаа. Төсөл нээснээс хойш 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д заасан байна.
Төсөлд оролцогчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
·         Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
·    Аж ахуйн нэгж байгууллагын чадавхийг харуулах сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
·         Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
·         Төслийг хэрэгжүүлж чадах техник, технологийн чадавхийг илэрхийлэх мэдээлэл
·         Техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө
·         Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж түр суурьшуулах байртай байх (шаардлагатай тохиолдолд) гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш