logo
Ромын шинэ Пап  Франциск бие биеэнээ хүндэтгэхийг уриалав

Ромын шинэ Пап Франциск бие биеэнээ хүндэтгэхийг уриалав

2013/03/20
Ромын шинэ Франциск Пап шашинтнуудад хандан бие биеэнээ хүндэтгэхийг уриалав. Тэрээр  Ватиканд Пётр гэгээний талбайд өөрийг нь өргөмжлөх ёслол дээр энэ тухай мэдэгджээ. «Бүх хүн ба хүн болгоныг ялангуяа хүүхэд, хижээл насны хүмүүсийг хайрлан халамжлаарай» гэж Ромын Пап талбайд цугларсан олон мянган хүнд хандан өгүүлсэн байна. Тэрээр дэлхийн улс төрийн удирдагчдад хандан хүмүүс ба байгаль орчин, бурхны бүтээсэн юм бүхнийг сахин хамгаалахыг уриалав. «Бид буянлаг энхрий сэтгэлтэй байх ёстой» гэж Ромын папын хэлснийг олон зуун мянган хүн алга ташин хүлээж авав. Ромын Пап номнол айлдасны дараа орос, франц, араб, суахили, хятад зэрэг таван хэлээр маань уншив.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш