logo
Солонгосын хойг  ба

Солонгосын хойг ба "Дэлхийн сүүлчийн өдөр"

2013/03/20
Солонгосын хойг гэгдэх нэгэн бүс нутаг дэлхийн мөхлийн шалтаг болоход  тун ойрхон байна. Тус бүс нутгын гол сөргөлдөгч тал болох Умард Солонгос улсын дипломат маягийн сүрдүүлгэнд дэлхийн хамтын нийгэмлэг сэтгэл зовинож байна. Цөмийн туршилт явуулсны хариуд өнгөрсөн долоо хоногт гаргасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг тус улс няцаалаа.
БНАСАУ-ыг одоо зогсоож чадахгүй гэж зарим судлаач шинжээчид үзэж байна. Тэгээд ч Умард Солонгос улс ганцаараа биш юм. Тэр тусмаа 1967 оны 1-р сарын 1-нд албан ёсны “цөмийн клубын” хаалга тас хаагдсан улсуудын зөвхөн нэг нь л тус улс юм. Яг энэ өдөр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Дээрх хугацаанаас өмнө цөмийн зэвсгээ туршсан улсуудыг цөмийн гүрэн улс гэж тооцно гэж баримт бичигт заасан юм. Ийм учраас ЗХУ-ыг залгамжлагч ОХУ болон АНУ, Их Британи, Франц, Хятад улсууд “цөмийн клубт” багтсан юм.

Энд хэн нэгэн ялгаварлан гадуурхах байдлыг ажиглаж байгаа учир нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ хэн амжаагүй тэр хоцорсон гэсэн эргэлзээтэй зарчмыг хууль ёсоор бэхжүүлсэн юм. Энэ гэрээг шудрага бус гэж үзэж байгаа бүхэн түүнийг зөрчихөөр оролдож байсан одоо ч оролдсоор байна. Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай үүрэг хүлээсэн зарим цөмийн гүрнүүд байна, цөмийн зэвсэг бүтээхээр төлөвлөж байгаа болон цөмийн клубт сүүлд орж ирсэн анхнаасаа үүрэг хүлээхээс татгалзсан улсууд бас байгаа юм. Эдгээрийн дотроос Энэтхэг, Пакистан улсууд шудрага байр суурь эзлэж байгаа юм. Харин Израиль улс хуурамч байр суурь баримтлаж байгаа. Тус улс цөмийн зэвсэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа юм.

Ийм зэвсэг Израиль улсад байгаа гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. БНАСАУ бас зальжин байр суурь баримтласан юм. Тус улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний гишүүн байсан юм. Тус гэрээг ашиглан шаардлагатай технологуудыг олж аваад гэрээнээс гарангуутаа өөрийн цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө хурдавчилсан юм.

Одоогийн байдлаар БНАСАУ ийм зэвсэгтэй гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Харин энэ улс цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байгаа гэдэг нь баримт юм. Ийм учраас цөмийн технологтой мөртлөө үүрэг хүлээхийг хүсэхгүй байгаа орнууд одоо маш их анхаарал татаж байгаа юм. Эдгээр улсууд бүс нутгийн мөргөлдөөний үеэр цөмийн зэвсэг хэрэглэх магадлал өндөр байгаа юм.

Хамгийн гол нь эдгээр улсууд өөрсдийнхөө энэ аюултай мэдлэгийг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс хоцорсон улсуудтай хуваалцахад бэлэн байгаа юм. Цөмийн тогтоон барих концепц нь зөвлөлт, америкийн сөргөлдөөний үеийн бүтээгдэхүүн юм. Харин одоо цөмийн зэвсэгтэй улсууд улам олширч байгаа, тэдний үзэж байгаагаар маш олон аюул занал тулгарч байгаа үед тогтвортой байдлыг хадгалах, харьцангуй тайван байна гэдэг улам л хүнд болсоор байна. Гэтэл зарим судлаачид "Цөмийн дайн болох магадлал маш бага юм. Энэ нь тэс ондоо улс төрийн хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байгаа юм. Цөмийн зэвсгийн функц нь юуны түрүүнд тогтоон барих асуудал дээр оршиж байгаа юм. Алан хядагчдын гарт цөмийн зэвсэг орох өөр аюулын тухай хэзээч мартаж болохгүй нь өөр хэрэг юм. Улс төрийн аль нэг тэргүүний барьцгүй ажиллагаанаас энэ нь хамаагүй аюултай юм" гэж үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш