logo
Хятадын эрх баригчид кибер тагнуулын үйл ажиллагааг илт санхүүжүүлж байна

Хятадын эрх баригчид кибер тагнуулын үйл ажиллагааг илт санхүүжүүлж байна

2013/03/21
Хятадын эрх баригчид нилээд хэмжээний хөрөнгийг АНУ-ын эсрэг тагнуулын кибер ажиллагааг зохион байгуулахад зарцуулж байгаа тухай сенатын комиссийн хуралдаан дээр америкийн "Mandiant" компаний захирал Кевин Мандиа мэдэгдэв. Мандиагийн мэдэгдэлд дурьдсанаар бол тухайн үйл ажиллагаанд хэдэн арван мянган хүн татагдан ороод байгаа аж.

Энэ үйл ажиллагааных нь цар хүрээ маш их учир, нилээд хөрөнгө оруулахыг шаардаж байгаа бөгөөд энэ талаар тус компанийн өөр нэг төлөөлөгчийн мэдэгдэснээр:  "Mandiant"-ийн мөрдөлт АНУ-ын эсрэг кибер тагнуулын ажиллагааг Хятад улсын “наад зах нь засгийн газрын зөвшөөрөлтэй хийгдэж байгаа“ гэдгийг батлаж байгаа юм байна.

Америкийн компаниуд, дэд бүтцүүдийн эсрэг Хятадын хакеруудын халдлагын үйл ажиллагаа нь  АНУ-ын удирдлагыг ихэд түгшээж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхны нэгэн өдөр хийсэн мэдэгдэлдээ:  "Бид хятадын талд хатуу болон тодорхой хэлбэрээр тус улсаас олон улсын хэм хэмжээг мөрдөхийг хүлээж байна гэж ойлгуулсан”гэв. Ингэхдээ америкийн ерөнхийлөгч ийм төрлийн дайралтуудаас америкийн тал хэдэн тэрбум долларын алдагдалд орж, аж үйлдвэрийн олон тооны нуууцуудаасаа салаад байна гэж онцлон тэмдэглэжээ.

Хятадын тал АНУ болон бусад орнуудтай хакеруудтай үр ашигтай тэмцэл хийх зорилгоор хамтран ажиллах боломжийн талаар судлаж байгаа аж. Хятадын  төлөөлөгчид мэдэгдэлдээ: "БНХАУ өөрөө сүүлийн үед нэг бус удаа ийм маягийн дайраалтуудад өртөж байна" гэж онцлон тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш