АНУ-ын болон Японы цэргийн удирдлагууд маргаантай байгаа Сенкаку /Дяоюйдао/ аралд Хятад улсдайралт хийж болзошгүй хэмээн хамтарсан ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар шийдсэн тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан.Тус төлөвлөгөөнд Зүүн-Хятадын тэнгисийн олтриг дээр хятадын десант буух тохиолдолд байлдааны ажиллагаа явуулахыг тооцсон заалт оруулах ажээ.
Өөр бас зүйлүүд ч байна. Хэрвээ Япон, Хятад хоёрын хооронд сөргөлдөөн гарвал, АНУ-ын зэвсэгт хүчнийхний ашиглаж болох тодорхой боомтууд, анагаах ухааны болон тээврийн байгууллагууд, агуулахууд болон бусад дэд бүтцийн объектууд ын талаар бас энд оруулах юм байна. Энэ төлөвлөгөөг энэ долоо хоногоос эхлэн боловсруулж байгаа бөгөөд Японы Штабын дарга нарын нэгдсэн хороонуудын тэргүүн генерал Сигэру Ивасаки АНУ-ын Гавайн арлууд дахь Номхон далайн зэвсэгт хүчний төв байранд үүнийг эхлүүлсэн байна.
Энэ нь Бээжингийн удирдлагуудын дургүйг хүргэх нь ойлгомжтой гэж шинжээчид үзэж байна. Эдгээр нь бүхэлдээ Хятадын эсрэг алхам гэдэг нь илт харагдаж байна. Америкчууд ч, япончууд ч тэр, хэн ч үүнийг нуухгүй байна.Япон нь Хятадыг АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын тухай гэрээгээр тогтоон барих төлөвтэй байна. Тэдний үзэж байгаагаар, АНУ нь Японыг гадаадын дайсны түрэмгийллээс хамгаалах ёстой аж. АНУ нэг бус удаа эдгээр арлуудыг энэхүү гэрээний үйл ажиллагааны хүрээнд орж байгаа гэж батлан хэлсэн. Одоо эдгээр арлуудыг тойрон цэргийн хүчээ зузаатгаж байна.
Саяхан японы ерөнхий сайд Синдзо Абэ Вашингтонд айлчилсан. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ажиглагчдын үзэж байгаагаар, арлууд дээр тусгаар тогтнолоо тогтоох асуудлаар Японы байр суурийг тийм ч халуунаар хүлээж авсангүй. Бээжин үүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл харин одоо байдал эсрэгээр эргэж болох нь. Одоо америкчууд энэхүү төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаа нь Хятадын эсрэг чиглээгүй гэдгийг хятадуудад харуулахыг хичээж байна. Тэд Японыг энэ асуудал дээр дэмжихэд бэлэн байна. Ингэхдээ өмнө нь Вашингтон, Токио хоёр хамтарсан цэргийн сургуулилтуудыг үл мэдэгдэх дайснаас эзгүй арлуудыг эзлэхийн тулд явуулж байсан. Одоо бол дайсны нэр, арлууд нь тодорхой юм. Энэ бол маш түгшүүртэй баримт . Бид хурцадмал байдал даамжирч байгааг харж байна. Эдгээр нь црэгийн сөргөлдөөнд хүргэж мэднэ. Энэхүү үйл явдлын дараа цэргийн сөргөлдөөн гарах магадлал их өсч байна.
Япон, Хятадын шинэ удирдлагууд Синдзо Абэ болон Си Зиньпин нар үндэснийхээ ашиг сонирхолыг хатуу хамгаалах төлөвтэй байна. Япончууд Хятад улс 2013 оны цэргийн төсвөө 10,7 хувиар нэмэгдүүлсэнд маш их түгшиж байна. Япон улс 11 жилийн хугацаанд анх удаагаа цэргийн төсвөө нэмэгдүүлж байна. Япон цэргийн зардалаа нэмэгдүүлж байгаад их түгшиж байна, тэд юуны түрүүнд маргаантай арлуудтай оршдог Окинавагийн орчимд өмнөд чиглэлийнхээ батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх болно. .
АНУ, Япон улсууддын энэхүү хамтарсан ажиллагаа нь Бээжинд засгийн эрх солигдсноос долоо хоногийн дараа Хятадын эсрэг огцом хийсэн алхам боллоо. Энэ нь өдөөн хатгалгатай адилхан болж байна. АНУ болон Хятадын харилцаанд улам ч цав сууж эхэллээ.