Британий Ерөнхий сайд асан Тони Блэйр 2013 оны 3 дугаар сар 22-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй тус тус уулзалт хийв.
Түүнчлэн Олон Улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон Улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаач, оюутнууд болон Гадаад харилцааны яамны албан хаагчдад зориулан “Даяаршлын боломж ба сорилтууд, Монголд үзүүлэх нөлөө” сэдвээр чөлөөт ярилцлага хамт зохион байгуулж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулав.