УИХ-ын гишүүн Р. Амаржаргал 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Лондон хотноо Британийн Парламентийн Бүх Намын бүлгээс зохион байгуулсан хуралд хүндэт зочноор оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв.
Энэ нь Британийн Парламентийн бүх намын бүлэг болон ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-наас зохион байгуулж буй 2 дахь цуврал хурал бөгөөд эхний удаад М-Си-Эс группын ерөнхийлөгч Ж. Од уригдан оролцож Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар танилцуулга мэдээлэл хийж байсан болно.
Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Р. Амаржаргал нь Британид эрдмийн зэрэг хамгаалсан анхны Монголчуудын нэг бөгөөд Монгол-Британийн Парламент хоорондын бүлгийг толгойлдог юм.