logo
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Тав Африкийн БНУ-ад босогчид засгийн эрхийн булаан авсаныг буруушаав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Тав Африкийн БНУ-ад босогчид засгийн эрхийн булаан авсаныг буруушаав

2013/03/26
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Тав Африкийн БНУ-ад босогчид засгийн эрхийн булаан авсаныг буруушааж байна. НҮБ-аас гаргасан мэдэгдэлд, ерөнхий нарийн бичгийн дарга ТАБНУ-ад хүний эрх хүчтэй зөрчигдөж байгаа тухай мэдээлүүдэд түгшиж байгаагаа цохон тэмдэглэв. Тэрээр “ийм зөрчлүүдийг гаргаж байгаа хүн бүгд хариуцлага хүлээх болно” гэжээ. Пан Ги Мун тус улсын хүмүүнлэгийн байдал муудаж байгаа болон тус улсын нийслэл Банги хотод шунахайн сэдэлтээр, тухайлбал, НҮБ-ын өмч хөрөнгийг хүртэл дээрэмдэж байгаад түгшиж байгаагаа илэрлхийлэв. НҮБ Банги дахь өөрийн байгууллагын ажилтануудын аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л арга хэмжээнүүдийг авч байгаа төдийгүй тус улсын эрх баригчдаас энэ салбарт хүлээсэн үүргүүдээ сахин биелүүлэхийг шаардаж байна гэж мэдэгдэлд дурьджээ. Өнгөрсөн ням гаригт ТАБНУ-ын “Селека” бүлгэмийн босогчид тус улсын нийслэл Банги хотыг бүхэлд нь өөрсдийн хяналтандаа авчээ. Тус улсын ерөнхийлөгч Гастон Макоузангба “босогчид хотыг” болон стратегийн чухал объектуудыг хяналтандаа аваад байна “гэдгийг хүлээжээ. Өмнө нь босогчид ерөнхийлөгчийн ордонг эзлэх тухай мэдэгдэж байсан. ТАБНУ-ын ерөнхийлөгчийн туслах сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ, ерөнхийлөгчийн ордны дайралт эхлэхэд төрийн тэргүүн Конго зугтасан гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш