Монголын залуучуудыг аялал жуулчлалд өргөнөөр хамруулах, тэдэнд хямд зардлаар, сонирхолтой маршрутаар аялж, мэдлэг мэдээлэл авч, шинэ соёлтой танилцуулах боломжийг олгох зорилгоор МЗХ дэргэдээ “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг байгуулжээ. Залуучуудын тэр бүр явж чаддаггүй гадаадын улс орнуудаар аялуулах, олон улсын чуулга уулзалт, фестивальд оролцох боломжийг олгох бизнес, танин мэдэхүй, сургалтын чиглэлийн аялалыг энэ төв танд санал болгож байгаа юм байна. Мөн залуучуудыг эх оронтойгоо танилцуулах, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах маршрутыг гарган 2 долоо хоногт нэг удаа аялах боломжыг олгож байгаа гэнэ. Энэ төлөвлөгөөнд Монгол залуу хүн таны заавал очиж үзэх хэрэгтэй дурсгалт газруудыг багтаажээ. “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” энэ 3-р сараас эхлэн идэвхтэй үйл ажиллагаа эхлүүлсэн байна.