logo
Оны шилдэг уран бүтээлчид тодорлоо

Оны шилдэг уран бүтээлчид тодорлоо

2013/03/27

Өнөөдөр ДБЭТ-т оны шилдэг шалгаруулах 4 дэхь удаагийн ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, болон шүүгчдийн төлөөлөл, уран бүтээлчид оролцсон юм.

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай.  

Журмын дагуу шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн 7 төрлөөр явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомын хамт олгодог.  

2012 оны  тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар “Бурхан өршөө” киног найруулсан Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино найруулагч Загдын Батболд,

шилдэг бүжигчнээр “Алтан ураг” бүжгэн жүжгийн мэргэдийн хаан Дармалагийн дүрээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Алтангэрэлийн Батхүү,

шилдэг хөгжимчнөөр Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын 2 дугаар уралдаанд эвэр бүрээ хөгжмөөр тэргүүн байр эзэлсэнҮндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин Орхонбаатарын Чинбат,

шилдэг дуучнаар 2012 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн дуурийн дуулаачдын XX уралдаанд оролцож нэгдүгээр байр эзэлсэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин,

тайз дэлгэцийн шилдэг зураачаар В.Шекспирын “Гамлет” жүжгийн зураачаар ажилласанУлсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түвдэндоржийн Ганхуяг,

тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээрВ.Шекспирын “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг бүтээсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ,

Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт гар урлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол костюмс”-ын захирал Банзрагчийн Сувд Соёлын өвийг өвлөн тээгчээр

тус тус шалгаран   “Мөнгөн мод” цомыг 3 сая төгрөгийн хамт уран бүтээлчдэд олголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш