Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 26-ны өдөр Канадын Парламентын сенатор П.К.Нолиныг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол-Канадын хооронд уул уурхайгаас гадна соёл, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг жигд хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.
Мөн Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж байгаад нь УИХ-ын дарга талархал илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.