Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал 3 дугаар сарын 28-ны өдрийн 13:30 цагт ЭМЯ дээр болж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
-Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төсөл,
-Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал,
-“Эрүүл мэндийн ажилтнуудын хариуцлагын даатгалын тухай” хууль боловсруулж буй ажлын явцын талаарх мэдээлэл,
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг тооцох судалгааны ажлын эхний үр дүн,
-“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” судалгааны тайланг танилцуулах
-Өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги (2013-2016) /төсөл/
-Эм хангамжийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төсөл
-Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлогын төсөл хэлэлцэх тухай
-Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн асуудал
-“2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл -Эрүүл мэндийн байгууллагын орны ашиглалт хэрэгцээ судалгааны үр дүнгийн тухай
-Төгсөлтийн дараах сургалтын 2013 оны төлөвлөгөө “Эрүүл мэдийн ажилтны цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох судалгаа”-ны ажлын явцын талаарх танилцуулга
-Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийн хүрээнд хийх шинэчлэлийн асуудал
Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно.