logo
Хакерууд  Европын IT-төврүү хүчтэй халдлага хийжээ

Хакерууд Европын IT-төврүү хүчтэй халдлага хийжээ

2013/03/29
Маш хүчтэй шинэ кибер дайралт нь Интернетийн түүхэнд анх удаагаа дэлхийн сүлжээг удаашрахад хүргэлээ гэж британий “Файненшл таймс” өнөөдөр өгүүлжээ. Шинжээчид олон улсын кибер дайралтуудад түгшиж байгаагаа дахин илэрхийлж байна. 3-р сарын 21,22-ний өдрүүдэд Женевт суурилдаг сүлжээнд спамтай тэмцдэг Spamhaus компаний эсрэг хүчтэй ДДоС-атакуудыг явуулжээ.

Кибер дайралтын Clоudflare компаний уламжилснаар, эдгээр дайралтуудын хүч секундэд 10-300 хүртэл гб/с байжээ. Энэ нь интернетийн түүхэнд хамгийн хүчтэй дайралт байсан бөгөөд өмнөх удаагийнхаас 6 дахин хүчтэй байсан аж. Clоudflare компаний үзэж байгаагаар, эдгээр дайралтууд нь Зүүн-Европын орнууд болон Орос улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн компьютерүүдээс хийгджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш