Монгол улсыг дамжин нефть Хятадад нийлүүлэх тухай «Транснефть» компанийн санаачилсан хувилбар оновчтой биш гэж «Роснефть» компанийн тэргүүн Игорь Сечин үзэж байна. «Хоолойгоор дамжуулах боломж байгаа нөхцөлд төмөр замаар тээвэрлэх хувилбар оновчтой биш ба түүнийг авч үзэх хэрэггүй» гэж Сечин сэтгүүлчдэд хэллээ. 3-р сарын 22-нд «Роснефть» түүхий нефтийг Хятад улсад нийлүүлэх тухай хэлэлцээрт CNPC компанитой гарын үсэг зурсан хийгээд энэ онд нийлүүлж эхлэх нефтийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Жилд нийлүүлэлт 31 сая тоннд хүрч мэднэ.