МАХН, Шударга ёс эвсэл “Шударга ёсны аян-2013”-ыг говийн болон зүүн бүсийн аймгуудад амжилттай зохион байгуулсан. Тэгвэл аяны хүрээнд энэ удаад Баруун бүсийн их хуралдайг иргэд, хөдөлмөрчдийнхөө сэтгэлийн дуудлагаар хийхээр Ховд аймаг руу хөлгийн жолоо заллаа. Баруун бүсийн хуралдайд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга С.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, П.Ангараг, О.Лхагвацэдэн нарын бүрэлдэхүүнтэй оролцохоор хөдөлжээ.
Өмнө нь уул уурхайн томоохон асуудлуудын төв цэг болсон говийн бүсийн их хуралдайгаас баялагийнхаа эзэн бус барлаг нь болчихоод байгаа ард түмнийхээ санаа бодлыг хуваалцаж, гарах гарц, авралын замыг хамтдаа хайж, тодорхой шийдвэрт хүрч байсан. Тэгвэл зүүн бүсийн их хуралдайгаас хязгаар нутгийн иргэдийн өмнө тулгамдаад буй олон арван асуудлыг хэлэлцсэний дээр дарга сэтэртэнгүүдийн удаа дараа айлчлахдаа шийдэж чадаагүй байсан Дорнод аймгийн Халх гол сумын малчдыг анхаарлын төвд авч, өдгөө Засгийн газраас 97 сая төгрөгийн зайлшгүй тусламжийг үзүүлэхээр болж, орхигдоод байсан хязгаар нутгийн иргэдэд шударга ёс байдгийг харуулсан. Энэ мэтээр МАХН, Шударга ёс эвслээс улс, орон даяар зохион байгуулж буй Шударга ёсны аян бодлогын түвшиндээ ч , бодит үр өгөөжөөрөө ч өндөр ач холбогдолтой, ард түмний хүсэн хүлээсэн ажил болж байгаа нь харагдаж байна. Тэгвэл өнөөдөр зорьж буй баруун бүсийн Их хуралдайгаас ч олон чухал сэдэв хөндөгдөж, тодорхой гарц, гаргалгаанууд гарна гэсэн хүлээлт баруун бүсийнхэнд үүсчээ. Ховд аймагт болох тус их хуралдайд Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчид очиж, шударга үгээ илэрхийлэх юм.