Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд В.В.Самойленко Шадар сайдад хандан цаг зав гарган хүлээн авч байгаад талархалаа илэрхийлээд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаанаар ярилцсан асуудлаар зөвлөгөө авахаар ирснээ мэдэгдсэн.
Тэрээр Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар ярилцахаар Оросын талаас төлөөлөгчид энэ сарын 15-нд ирэх, мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал болох гэж буйтай холбогдуулан энэ сарын 18-наас 20-ны хооронд уулзалт хийхээр төлөвлөж буйгаа танилцуулсан юм. Тэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн техник, технологийн шинэчлэлийн асуудлаар сүүлийн гурван жилийн хугацаанд ярьж, төсөл хөтөлбөрөө боловсруулж бэлэн болгосон хэдий ч өнөөг хүртэл батлагдаж ямар ч ажил эхлээлгүй байна. УБТЗ-ын тээвэрлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч дамжин өнгөрөх тээвэрлэлтээс олох орлого сүүлийн үед багасч байгаа. Тиймээс техникийн шинэчлэлийг цаг алдалгүй ирэх сараас эхлэн тодорхой ажил эхлүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Шадар сайд Д.Тэрбишдагва “Орос Монголын харилцаа нь олон арван жилийн турш харилцан ашигтай стратегийн түншлэлд тулгуурлан хөгжиж ирсэн. Хоёр улсын ЗГХК-ын XVI хуралдаан нь Монгол-Оросын хамтын ажиллагаанд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх манай Засгийн газрын эрмэлзлэлийг Оросын талд ойлгуулахад чухал ач холбогдолтой болсныг онцолсон. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн асуудалд дэвшил гарсныг хэлээд, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаар яригдах асуудлыг ажил хариуцсан хүмүүстэй нь уулзаж тодорхой болгож эргэн хариу мэдэгдэхээ хэлсэн.
Мөн УБТЗ-ын техник, технолгийн хувьд шинэчлэх төлөвлөгөө, хөтөлбөрийг хамгийн ихээр дэмжиж байна. Эхний ээлжинд муруйлт ихтэй замыг тэгш болговол зардал хэмнэж, эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэж үзэж байгаа. Транзит тээвэр бол чухал асуудал. Монголын газар нутгаар дамжин төмөр зам, байгалийн хий, түүхий нефть, авто тээвэрлэлт яваасай гэж хүсч байна. Бид харилцан бие биедээ тайлбар хийлгүй бодит ажил хэрэг болгох л үлдэж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Орос-Хятадын эдийн засгийн харилцаа үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед Монгол-Оросын харилцаанд шинэ дэвшил гарч, “УБТЗ” ХНН-ийг санхүүгийн хувьд бэхжүүлэн шинэтгэх улмаар хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн юм.