Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд манай оронд албан ёсны айлчлал хийлээ. Манай оронд Манай улсыг эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үеэс өнөөдрийг хүртэл хамгийн ихээр тусалж, дэмжиж ирсэн орон бол Япон. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг тус улс эзэлж байгаа статистик мэдээлэл ч үүний нэг баталгаа болох биз ээ. Тэгвэл Ерөнхий сайд Шинзо Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын байр суурь, ач холбогдол өсөж байгааг тэмдэглээд, манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрийлэв. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, Дархан-Уул аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн. Айлчлалынхаа хүрээнд өгсөн томоохон амлалт бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулж 4.2 тэрбум иенийн хөнг өлөлттэй зээл олгох тухай байв. Тодруулбал, Дулааны IV цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгд үүлэх, цахилгаан хангамжийг тогтворжуулах ажилд зориулж уг мөнгийг олгож байгаа аж. Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулалтын зөвлөлд өх уулзалтыг эрчимжүүлэх, өргөж үүлэн зохион байгуулах шийдэлд хүрчээ. Энэ хүрээнд Монголд Японы бизнесийн яармаг худалдааг 2013 онд зохион байгуулахаар болов